Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Darts Summer Festival” олон улсын дартсын арга хэмжээ болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монголын Сонгодог Дартсын Холбоо (МСДХ)-ноос ирэх сарын 6-9-нд "Darts Summer Festival" цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр дартс сонирхогчдын дунд олон арга хэмжээ зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Тухайлбал Дэлхийн Дартсын Холбоо (ДДХ)-ны хүрэл зэрэглэлийн чансааны оноо олгох зургаа дахь удаагийн "Target Mongolia Open" болон хоёр дахь удаагаа болж буй алтан зэрэглэлтэй "Target Ulaanbaatar Open" тэмцээн болохоор товлогджээ. Энэ тэмцээний шагналын сан нь 30 сая төгрөг. Тодруулбал тэмцээнд түрүүлсэн тамирчид хоёр сая төгрөгийн урамшуулал авах аж. Энэ тэмцээн ганцаарчилсан болон хос, холимог хос гэсэн гурван төрлөөр явагдана.

Тэмцээний сүүлийн хоёр өдөр буюу зургаадугаар сарын 8-9-нд Professional Darts Corporation (PDC)-оос зохион байгуулдаг мэргэжлийн дартсын Азийн цувралын 13-15 дахь тэмцээн болно. Энэ тэмцээнээр Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) чансааны оноо олгодог тул тивийн шилдгүүд алгасахгүй оролцдог болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

Д.Ганбат: Улс орон авлигад живж байна. Авлигад живсэн улс өөдөлдөггүй л дээ
Д.Ганбат: Улс орон авлигад живж байна. Авлигад живсэн улс өөдөлдөггүй л дээ
 
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц