Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Хангай 2017 оноос хойш өгсөн допингийн шинжилгээнүүдийнхээ хариуг ил болголоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 18 секунд

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, түүнийг допинг хэрэглэсэн гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын аварга О.Хангай нар өөрийн цахим хуудаснаа "Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү. Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" хэмээн мэдэгдсэн. Үүний хариуд Улсын арслан М.Бадарч ч өөрийн цахим хуудаснаа "О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье" гэсэн юм.

Харин эл асуудлын дараагаар О.Хангай өнгөрсөн хугацаанд өгсөн шинжилгээнүүдийнхээ хариуг олон нийтэд дэлгэлээ. Энэ талаараа тэрбээр "2017 оноос хойш улсын баяр наадамд 3 удаа, явцын шинжилгээнд 3 удаа, өөрийн хүсэлтээр 1 удаа нийт 7-н удаа допингийн шинжилгээ өгчээ. 2023 оны улсын наадмын шинжилгээ МҮБХ-нд ирээгүй учир 6-н шинжилгээний хариуг зургаар орууллаа.

2021 оны 3 сарын 31-нд харцага цолтой бөхчүүдийн шоу барилдааны үеэр бусад харцага цолтой бөхчүүдээ уриалан хэний ч албан шахалтгүйгээр өөрсдийн хүсэлтээр, санхүү мөнгөө босгон допингийн шинжилгээ өгөхөөр очсон боловч таниас Ковид илэрсэн байна гээд тусгаарлалтанд орсон. Тэр өдөр Допингийн шинжилгээгээ өгчөөд тусгаарлалтанд ороё гэсэн ч тэгвэл таныг санаатайгаар халдварт өвчин тараасан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд айгаад гэр лүүгээ явсан даа. Ковидын эерэг гарсан хариугаа зургаар оруулав. (Тэр үед бүх хавьтагчаа хэлдэг байсан эвгүй үе байсан л даа ккк)

Тэр өдөр допингийн шинжилгээ өгсөн бүх харцага цолтой бөхчүүд гэрчилнээ. Тэр хэд маань допингийн шинжилгээ өгснийхөө дараа манай гэр бүлээс шинжилгээ авахаар ирсэн түргэний машинд ковидын шинжилгээ өгсөн. Ковидоо эдгээгээд мөн хатуу хорионы дараа өөрөө хүсэлт гарган 5 сарын 13-нд допингийн шинжилгээ өгсөн. Би хэзээ ч юугаар ч, ямар ч үед допингийн шинжилгээ өгөхөд би бэлэн байдаг даа. Санаатай, санаандгүй хэрэглээд лабораторын шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол ард түмэн, бусад бөхчүүдээсээ уучлалт гуйгаад хууль журмын дагуу хариуцлагаа хүлээдэг баймаар юм. Хэн нэгэн хүнтэй биш ДОПИНГ-той тэмцэж, үндэсний дархлаа, өв соёлоо цэвэр ариунаар нь авч явах гэж хичээж явна аа. Үнэнч шударгаар барилдаж байгаа бусад бөхчүүдээ шинжилгээний хариугаа МҮБХ-с авч олон нийтийн хардлага, эргэлзээг тайлахыг уриалж байна" гэжээ.

ЗТХЯ: Баруун таван аймгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа
ЗТХЯ: Баруун таван аймгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.