Орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдруулсан талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. 70 хүний суудалтай энэхүү онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Ингэснээр:
-Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга,
-Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга,
-Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700 байсан бол 286 мянга, хоёр талдаа 633 мянга 400 байсан бол 572 мянга,
-Улаанбаатар-Алтай чиглэлд нэг талдаа 366 мянга 500 байсан бол 330 мянга, хоёр талдаа 733 мянга байсан бол 660 мянга болж тус тус хямдарч байна.
-Ташрамд дурдахад, орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой.