Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1200 иргэнд ажлын байр олгох “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр“ хэрэгжиж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

Монгол Улсын Засгийн газрын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн Ассоциаци хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2024 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт:

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

  • Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
  • Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
  • Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх

Хамрах хүрээ:

Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:

  • Ажилгүй иргэн
  • Ажил хайгч иргэн
  • Ажил олоход хүндрэлтэй иргэн
  • Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
  • Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэн

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг дараах 8 салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.

  1. Хүнсний үйлдвэрлэл
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч
  • Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
  1. Хөдөө аж ахуй
  • Хүлэмжийн аж ахуйн фермер
  • Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер
  1. Аж үйлдвэр
  • Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
  • Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан
  • Цахилгаанчин
  • Гагнуурчин
  1. Барилга
  • Барилгын засал чимэглэлчин
  • Бетон арматурчин
  • Хуурай хийц угсрагч
  1. Уул уурхай
  • Хүнд машин механизмын оператор
  • Хүнд машин механизмын засварчин
  • Далд ба ил уурхайчин
  1. Байгаль орчин, аялал жуулчлал

-Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан

  1. Зам тээвэр
  • Төмөр замын замчин
  • Авто замын засварчин
  1. Мэдээллийн технологи
  • Өгөгдлийн сангийн ажилтан
  • Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

  • Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна.
  • Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Хөтөлбөрийг “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  • Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох онол, дадлагын сургалтад хамруулж, ажлын байранд дадлагажуулах
  • Ажил олгогчийн захиалга, хувь хүний хэрэгцээнд үндэслэн ажилтай иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамруулж мэргэшлийг түвшинг ахиулах
  • Сургалтад хамрагдсан иргэний сургалтаар эзэмшсэн ур чадварыг үнэлж, чадамжийн гэрчилгээ олгох
  • Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг холбогдох журмын дагуу чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
  • Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, мэргэжлийн холбоод(зөвлөл), сургалтын байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучлах, тогтвортой ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах

Мэргэжлийн ур чадвар олгох сургалт- "мэргэжлийн сургалт" гэж хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалт юм.

Мэргэшүүлэх сургалт – Ажилтнуудынхаа мэргэшлийн түвшинг ахиулах хүсэлтэй ажил олгогчдын захиалгад үндэслэн мэргэшүүлэх болон давтан сургалтыг зохион байгуулна.

Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах үнэлгээ- Үнэлүүлэгчийн албан бус сургалтын аль нэг хэлбэрээр эсвэл амьдралын орчноос эзэмшсэн чадамжийг илрүүлэх, түүнийг баталгаажуулах, дараагийн шатны сургалтын түвшинг тодорхойлох, үнэлүүлэгчийн тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамж эзэмших хэрэгцээг тодорхойлох үйл явж юм.

Сургалтад хамрагдах иргэдийг бүртгэх

  • Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах иргэдийг- Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага,
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдах иргэдийг- Мэргэжлийн холбоод (зөвлөл)
  • Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд хамрагдах иргэдийг – Институт

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.