Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр 12 дугаар сарын 03-ны өдрийг угтан "Адил тэгш байдал, үл алагчлал" сэдэвт парламентийн мэтгэлцээнийг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулах гэж байна.
Оюутан залууст хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг таниулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгаа нээн илрүүлэх зорилгоор парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж буй бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болох юм.
Мэтгэлцээнийг ХБХХЕГ болон МУИС, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулах аж.