1. П.Наранбаяр. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дах нь. Онгоцонд төрөх шахаж, газардангуут нисэхийн гал командын машинаар хоёрдугаарт эмнэлэгт хүргүүлж хүн болжээ.
2. Эмчийн гэр бүл. Түүний эцэг, эх хоёулаа эмч. Аав Пүрэвсүрэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, ээж Туяамаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Хүүхдийн эмч нар хөдөө томилогдсон тул Наранбаярын хүүхэд нас хөдөө өнгөрчээ.
3. Тэднийх 8 настайд нь Улаанбаатарт ирж Наранбаяр хотын хүүхэд болов. Түүний бага нас Баянхошуунд өнгөрчээ. “80-аад оны сүүлээр Баянхошуунд ус, бохир, цахилгаан, дулааныг нь шийдсэн амины орон сууц байгуулна гэж зээл олгож байсан. Гэвч төр засаг солигдоод энэ ажил зогссон” гэж ярив. Хэрвээ энэ ажлыг үргэлжлүүлсэн бол Улаанбаатар хотын гэр хорооллын асуудал нэлээд олон жилийн өмнө шийдэгдэх байсан гэж харамсана.
4. Сурагч Наранбаяр. Нийслэлийн 24-р сургуулийн нэгдүгээр ангид элсэхдээ аль хэдийн уншаад сурчихсан байлаа. Гэвч түргэн уншлагын тэмцээнд сандарч гацан сүүл мушгижээ. 10 дугаар ангид орох хүртлээ уралдаан тэмцээнд одтой байгаагүй нь гүн шокнийх гэнэ.
5. Арван жилийн ангийнхантайгаа. Хоёрдугаар эгнээний захад зогсох хөөрхөн охиныг таньж байна уу. Их сургуульд ч нэг ангид сурсан П.Анужин.
6. Оюутан нас. Хичээлээ ч хийж, тоглоомонд ч донтож, хоол эргүүлж явсан үе.
7. П.Наранбаяр МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн баяр дээр. Дипломын ажил нь сайшаагдсан Гэрэлтөв найзынхаа хамт ГХЯ-нд ажилд орохоор очиход “танилгүй бол яв даа” гэсэн хариу авчээ. Төр засаг зөв ажиллахгүй байгааг анх удаа мэдэрсэн мөч гэв.
8. Япон улсад гадаад оюутнууд, мөн ирээдүйн эхнэр Туулын хамт. Магистр, докторын судалгаа болон ажлын айлчлалаа тооцвол Япон Улсад найман жилийг өнгөрүүлжээ.
9. Наранбаяр найз бүсгүй Туулын хамт. Түүнтэй Японд очсон анхны өдрөө тун хөгтэй байдлаар танилцжээ.
10. Анхны хүүхдээ тэвэрч буй залуухан эцэг.
11. Гэр бүл. Наранбаяр хүүхдүүдтэйгээ тоглох дуртай, энэ бол чанартай цаг гэж хэлнэ.
12. Төрийн албанд зүтгэсэн он жилүүд. Наранбаяр Байгаль орчны яам, Японы Экологийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 9 жил мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажиллав.
13. “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд мундаг залуус ажиллаж байсан. Даанч засаг солигдоод бүгд ажилгүй болсон. Энэ бол төр засаг шударга ажиллахгүй байгааг ойлгуулсан хоёр дахь том тохиолдол” гэв.
14. Академик эрх чөлөөний өлгий Киотогийн Их Сургуулийн бэлгэдэл модны өмнө. Японы Киотогийн Их Сургуульд эрх зүйн магистрын зэрэг хамгаалав. Судалгааны ажлын сэдэв нь “Япон, Монгол хоёр улсын төрийн албаны дэвших тогтолцооны харьцуулсан судалгаа”.
15.Японд тэтгэлэгтэй суралцсан учраас хожим нь олон монгол оюутныг тэтгэлгээр суралцахад нь тус дэм болохыг зорив. “Шинэ Монгол-Мабүчи” тэтгэлгийн санг үүсгэн байгуулж 150 гаруй оюутанд 500 мянган ам.долларын тэтгэлэг олгожээ. Тэд барьцаагүй, хүүгүйгээр зээлээд ажилд орсны дараа тэтгэлгээ төлдөг байна.
16. П.Наранбаярын зарим бүтээлүүдээс. Японд суралцаж байх үеэсээ Монголын түүх, угсаатны зүйн чиглэлээр япон хэл дээр бичигдсэн зохиол, бүтээлийг сонирхон судалж, орчуулж эхэлжээ. Түүний орчуулсан, бичсэн бүтээлүүдийн сэдэв, чиглэл нь түүх, угсаатны зүй, улс төр, олон улсын харилцаа, боловсрол, уран зохиолын өргөн салбарыг хамардаг.
17. Наранбаярын хобби шатар тоглох, шувуу ажиглах мөн хөлбөмбөгийн фанат.
18. Саарал ордны өмнө нийслэл хотоо танилцуулж буй энэ залууг боловсрол, мэдлэг өндөр гэдэг. Наранбаяр хятад, япон, англи, орос хэлтэй. Төрийн захиргаа, олон улс судлал, эрх зүйн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалжээ.
19. П.Наранбаяр “Шинэ Монгол” сургуулийн захирлаар 8 жил ажиллажээ. Ж.Галбадрах захирал түүнийг хамгийн ихээр үнэлдэг, дэмждэг хүмүүсийн нэг. Нэг түүх үүнийг батална. “Наранбаяр өнгөрсөн сонгуульд нэр дэвшихдээ 3 нэгдсэн уулзалт хийсний хамгийн сүүлийнхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр цаг авсан байв. Гэвч эрх баригчид Ковид-ийг далимдуулан өгсөн зөвшөөрлөө урьд өдөр нь цуцлав. Олон хүн ирэх тул уулзалтаа хэрхэхээ шийдэхэд хэцүү байлаа. Галбадрах захирал тэр орой нь сургуулийнхаа төмөр хашаануудыг тасдаж зай гаргаад Шинэ Монголын өмнө олон мянган дэмжигчидтэйгээ нэгдсэн уулзалтаа хийсэн байдаг. Тухайн үед Наранбаярыгаа дэмжих сэтгэл байхад төмөр хашаанууд юу юм бэ гэж хэлж байв”.
20. Сургуулийн цагдаа захирал. Наранбаяр өөрийнхөө ээлжин дээр сургуулийн цагдаа хийж буй энэ зураг хэдэн жилийн өмнө сошиалаар их явсан. “Захирал хүн гэхээрээ өрөөнийхөө хойморт шигдээд, ажилчдаа загнаад сууж байх уу. Үгүй. Тэдэнтэй ярилцаж, ойлголцож, хамтардаг байх ёстой” гэж нэгэн нэвтрүүлэгт ярьж байв. Тэр захирлаар ажиллах 8 жилдээ өглөө бүр эрт ирж, сурагч, багш нэг бүртэй мэндэлж, ярилцдаг заншилтай байв.
21. Боловсролын салбарт ажиллахдаа эрх баригчдын шийдвэр тогтворгүй, хүнээ бодоогүй байсныг биеэр ойлгосон нь улстөрд орох бас нэг шалтгаан болжээ.
22. Улстөрч Наранбаяр. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Монголд байгаагүй зарчмаар ажилласан. Зах, дэлгүүр, гэр хороолол, гудамжаар алхан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогочдынхоо санаа бодлыг сонсож байлаа. Гэрэл зургийг Э.Ганзориг.
23. Нүсэр бус төсөр. Энэ бол түүний үзэл баримтлал. Тиймээс их мөнгө, цаас үрж, зузаан сэтгүүл гаргасангүй. Сонгуулийн сурталчилгаандаа ийм сонин хэвлүүлсэн байдаг.
24. Ялагдал, итгэл, хариуцлага. 27 мянга гаруй санал авч, хоёр мянган хүний саналаар ялагдав. Гэхдээ маргааш нь сонгогдож чадаагүйдээ уучлал гуйж тойргуудаараа явлаа. “Надад итгэн дэмжсэн таны итгэлийг алдаж сонгогдож чадсангүй, уучлаарай” гэв.
25. Харьцуулалт. Сонгуулийн дараа тэдний боловсрол, хандлагын ялгааны тухай яриа сошиалын од сэдэв болов.
26. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга. Тэр улстөрд шинэ салхийг авчирна итгэдэг.