Ж.Золжаргал: ХҮН намаас гарч сул гишүүн болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Өмнөх Засгийн газрыг огцруулахад би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш нэлээн зүйл болсон. Үндсэндээ зун шийдвэрээ гаргаад, намын гишүүнчлэлээс татгалзсан байгаа. Сүүлд УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулах гээд нам, эвслүүдээс нэр авч байсан. Миний бие бие даагчаар бүртгүүлсэн" гэлээ.

Мөн тэрбээр намаасаа гарч буй үндэслэлээ тайлбарлахдаа "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.

Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.

Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэжээ.

НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ“ гэдэг худал мэдээлэл
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ“ гэдэг худал мэдээлэл
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!