Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол үргэлжилж буй.
Сонсголын эхний хэсэгт "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Монголчууд хэзээ Оюутолгойгоос үр ашиг хүртэх нь байнга хойшилдог. 2040 оноос борлуулалт, хэмжээ нь 6 дахин буурна. Гэтэл санхүүгийн тайлан нь ч НУУЦ байна. Бүх юмаа нуугаад байхаар асуудал хэзээ нэг мөр шийдэгдэх юм бэ" гэж шүүмжилээд "Жил бүр хэдэн ам.долларыг менежментийн төлбөрт өгдөг вэ. 6 тэрбумын зээл чинь 6 тэрбумын хүүтэй болоод 12 тэрбум ам.долларт хүрсэн. Санхүүгийн бизнес эрхлээд байгаа юм биш үү" гэж асуулаа.
"Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Өнөөдрийг хүртэл "Рио тинто"-гоос авсан менежментийн төлбөр 1.1 тэрбум ам.доллар орчим байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!