Шадар сайд Х.Ганхуяг онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 41 секунд

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгүүдийг мөрдлөг болгон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн 29 гадаад улс орны ижил төстэй, чиг үүрэгтэй төрийн байгууллага, 34 олон улсын болон төрийн бус байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай. НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Япон, Солонгос, Туркийн хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар 4974 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 4272 хүний амь нас, 423 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна.

Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг энэ үеэр ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

Ч.Хүрэлбаатар: Хэт попрох, тодрох өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна
Ч.Хүрэлбаатар: Хэт попрох, тодрох өвчин Монголын эдийн засгийг туйлдуулж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!