Домогт “СҮБЭЭДЭЙ БААТАР“ Их хөлгөн туульсийн гутгаар боть мэндэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монголын Зохиолчдын эвлэлийн болон Ч.Лодойдамбын шагналт, яруу найрагч Р.Лхамрагчаагийн СҮБЭЭДЭЙ БААТАР хөлгөн туульс номын 3-р ботийн нээлт салбар номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд боллоо. Сүбээдэй баатар номын 1-р боть 2020 онд, 2-р боть нь 2023 онд, 3-р боть нь энэ онд Сүбээдэй баатар мэндэлсний 850 жилийн ойн жил хэвлэгдэж байна.

Сүбээдэй баатар хөлгөн туульс нь 1162-1243 оныг хүртэлх Монголын түүхийн 81 жилийн үйл явдлын товчооллоор, мөн тухайн үеийн дорно, өрнийн олон аймаг үндэстэн, улс гүрнүүдийн хот балгад, орон газраар таныг аялуулах ба сурвалж судрын хуудсыг сөхөн сөрмөлж халиах юм та хэмээн номын зохиогч өгүүлжээ.

Номын нээлтэд эрхэм хүндэт багш, үзэг нэгт найз нөхөд, ах дүүс, хүндэт зочид хүрэлцэн ирж дурсамж дэлгэн хүндэтгэл үзүүлж, шинэ бүтээлийн талаар сэтгэгдлээ хуваалцан цаашдын уран бүтээлд нь их амжилт хүсэн ерөөлөө.

Номын зохиогч ном бүтсэн түүхээ хуваалцан, шинэ бүтээлээ хэвлүүлэхэд тусалж дэмжсэн уран бүтээлч болон эрхэм хүмүүст талархал илэрхийлэн бүтээлийнхээ дээжийг өргөн барилаа.

Тус номын:

Редактор: МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам, Түүхийн ухааны доктор (Ph.D.), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц

Зураач: Хавтасны болон номын дотор орсон уран зургууд: МУЭ-ийн гишүүн, зураач А.Ууганбаяр

Зураг: “Сүбээдэй” МУСГЗ, зохиолч, сэтгүүлч, зураач Т.Мандир

Хайчилбар зургийг: МУЭ-ийн гишүүн, зураач Б.Төмөрхуяг

Үндэсний бичигт хөрвүүлсэн: Х.Одхүү

Хэвлэлийн эх бэлтгэсэн: Т.Банзрагч нар тус туст ажиллажээ.

Тус бүтээлийн нэгдүгээр боть 2020 онд оны шилдэг бүтээлийн АЛТАН ӨД шагнал хүртжээ.

ГИХГ: Гадаадын иргэдийн арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
ГИХГ: Гадаадын иргэдийн арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!