Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Булган аймагт улстөржилт их буй. Учир нь аймгийн ИТХ-ын 29 суудлын 14 нь МАН, 14 нь АН, 1 төлөөлөгч МАН-аас гарч бие даагч болсон. Тиймээс 1 төлөөлөгч бүрийн санал үнэ цэнтэй үед намынхаа эсрэг санал өгсөн гэх аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандуламд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ. Тодруулбал, түүнийг Сэлэнгэ сумын Засаг дарга байхдаа “Гацуурт” компанид хууль бусаар газар олгосон, нэр бүхий этгээдээс авилга авсан, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутган шүүж байгаа аж.

Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа бөгөөд https://www.youtube.com/watch?v=4h60f5ZX46E&list=PLTWY8K-9zXztJQz4cQl4ry2JlJhi0l3kJ линкээр үзэх боломжтой.

Хэрвээ Ш.Насандулам нь “шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол” Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41.1.3-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол” гэдэг заалтын дагуу ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болох юм. Ингэснээр түүний тойрогт дахин сонгууль зарлагдах нөхцөл байдал үүсэх юм.

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа ШТС-уудад шаардлагатай тохиолдолд БЭТ томилно
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа ШТС-уудад шаардлагатай тохиолдолд БЭТ томилно
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!