“Буух цаг болсон“ гэж худлаа ярин, зорчигчдоо буулгасан жолоочийг сургалтад хамруулахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт 11 дүгээр сарын 24-29-нд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал,

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн З.Өлзийбал: Ч:79 (Монгол хюндэй киа компани-Яармагийн 1-р буудал) чиглэлд үйлчилж байгаа 15-052 гарааш дугаартай автобусны жолооч нь Вива сити автобусны буудал дээр иргэдийг "Буух цаг болсон" гэж худал хэлэн хөөж буулгасан байна. Буух цаг нь 21:07 цагт байна. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Ц.Ганбаатарт дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгч сургалтад хамруулахаар боллоо.

Иргэний гомдол: Иргэн Б.Наранбат: Ч:17А (Сансар ШТС-Вокзал) чиглэлд үйлчилгээнд явж байгаа 13-268 гарааш дугаартай автобусны жолооч нь хэл амаар доромжлоод буух цаг нь болоогүй байхад иргэдийг "Хойд автобусанд суу" гээд буулгаад байна.

Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-нд гэрээний торгууль оногдуулав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуур, гол мөрнүүдийн мөсний даац хангалттай бэхжээгүй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуур, гол мөрнүүдийн мөсний даац хангалттай бэхжээгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!