Танилц: Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд гэрчээр дуудагдах Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Ч.Сайханбилэг зэрэг 301 албан тушаалтны НЭРС

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар товлосон.

Тухайлбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийнэ.

Энэ сонсголд гэрчээр дуудагдах 301 албан тушаалтныг танилцуулж байна.

Б.Бадамцэцэг: МАН-ын Их хуралд анх удаа оролцож байна
Б.Бадамцэцэг: МАН-ын Их хуралд анх удаа оролцож байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!