“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барина. Мөн Энхтайваны гүүрний хажуугаар шинэ гүүр барина. Депог 10 га газарт төлөвлөсөн. Бид ховилтой төмөр замыг сонгосон, зүлгэн хучилттай замыг Яармагийн трассынхаа гол замаар сонгосон. Тус төсөл нь түгжрэл болон агаар орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй” гэлээ.

Домогт “СҮБЭЭДЭЙ БААТАР“ Их хөлгөн туульсийн гутгаар боть мэндэллээ
Домогт “СҮБЭЭДЭЙ БААТАР“ Их хөлгөн туульсийн гутгаар боть мэндэллээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!