Ж.Золжаргал: ХҮН намтай олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн ч одоо чадалтай үед нь саллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ өгсөн талаар өчигдөр хэвлэлд мэдэгдсэн. Тэгвэл цахим хуудаснаа "Олон хүнийг гайхшруулсандаа уучлал хүсье. Би өнгөрсөн зуны амралтаар намын гишүүнчлэлээс татгалзах шийдвэрээ гаргаж өргөдлөө үлдээгээд явсан. Өчигдөр Оюутолгойн талаар ярьж байгаад намын талаар сэтгүүлчийн асуултад хариулчихлаа. Уг нь элдэв бужигнаантай байхад дарь нэмээд яахав гэж чимээгүй азнаж байсан юм.

Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа. Арга барил таарахгүй бол ямар өөрийгөө албадаад байлтай биш. Санаа нийлэх асуудал шийдлүүд дээр нь дэмжээд л явах байх.

ХҮН намыг дэмждэг учраас намайг дэмжсэн, эсвэл намайг дэмждэг учраас ХҮН намыг дэмжсэн, бас намайг дагаж намд орсон хүмүүсээс уучлал хүсэж байна. Би тэднийхээ сонголт, найдварыг тээж улс төрд орж ирсэн, тээх ч болно" гэжээ.

ЧУУЛГАН: Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!