Р.Даваадорж: Ийм хог новшнуудтай хол явахгүй шүү, О.Цогтгэрэл дарга гуай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Өчигдөр Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан болон хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Тэгвэл хүндэтгэлийн индэрт Х.Баттулга нарын зарим хүмүүс зогсож байсанд олон нийт болон АН-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал АН-ын гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж цахим хуудаснаа,

"Ардчилсан намын ой болж. Олон мундаг хүн очсон юм байх. УИХ-ын эрхэм танхимаас сөрөг хүчнийхээ дуу хоолойг ард түмэндээ хүргэж нийт олныхоо итгэлийг хадгалж, аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлээрэй гэж төсөв, мөнгөнийх нь дүгнэлтийг бичиж байсан автор юм аа би. Нийтлэл, ярилцлагаа тоолж байсангүй. Энэ нам иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэгч улс төрийн хүчин байгаасай гэж оюуны хөдөлмөрөө 10 жил АН-д зориулж. Иргэд олон, аж ахуй нэгжүүд миний бичиж бодлого хэмээн баталж байсан энэ үзүүлтэд итгэж дэмжиж ирсэн биз ээ. МАН-ынхан ч ингэж хардгаа хэлж байсан юм.

Гэтэл намынх нь баярын индэрээр дүүрэн лайхаасан хуучны эсвэл шинэ үеийн шантаажчид сууж байх юм. Ийм хог новшнуудаар хол явахгүй гэдгийг сануулъя О.Цогтгэрэл дарга гуай. Улс орныг удирдах санаатай юм бол бодлогын судлаачдаа дэмжээрэй, энэ жагсаалтаас намайг хасаарай. Надад цэрэг болох сонирхол байхгүй. Би нийгмээ цэвэр байлгахын төлөө үгээ үнэн шударгаар хүргэж байх болно" гэжээ.

Газар чөлөөлөлтийг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо
Газар чөлөөлөлтийг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!