Т.Доржханд: ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн талаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан тус намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд тайлбар өгчээ.

Тэрбээр хэлэхдээ "10 жил хамт явсан нөхөр маань гэнэт 10 жилийн ойн өмнө санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг сюприз барьсанд гайхаж байна. Манай нам бол хамгийн их дотоод ардчилалтай нам. Нам бол олонхоороо гаргасан шийдвэрийг дагаж явдаг. Төлөөлөх зөвлөлийн 80 гаруй хувийн саналаар Засгийн газарт хамтрахыг дэмжсэн. Гэвч үүнийг одоо хүртэл буруутгаад, "ХҮН нам сөрөг хүчин байж шүүмжлэх л ёстой. Ардын намтай хамт засаг барьж байгаа нь буруу" гэж байгааг буруу гэж үзэж байна.

Намаас гарч орох нь хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ байнгын шүүмжлээд сөрөг хүчин хийгээд байдаг, ард түмэнд таалагдаж алга ташуулаад байдаг улс төрийн хүчин хэрэгтэй юм уу гэдгийг бодох хэрэгтэй.

ХҮН нам маш их эв нэгдэлтэй байгаа. ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй. Одоо хамгийн эв нэгдэлтэй, цэгцтэй байгаа шүү. Ж.Золжаргал гишүүн Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан олон залуусын боломжийг авч нэр дэвшээд, гишүүн болсон хойноо "Намаас гарлаа" гэж болохгүй" гэжээ.

Н.Золбоо: “Хачиртай Бантан“ подкастад Улсын заан Б.Бат-Өлзий оролцлоо. Мөн ч олон удаа таарч “алуулсан“ даа
Н.Золбоо: “Хачиртай Бантан“ подкастад Улсын заан Б.Бат-Өлзий оролцлоо. Мөн ч олон удаа таарч “алуулсан“ даа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!