“Ub cab”-ын Н.Отгонбаяр Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл”–д ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

"Ub cab"-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөл”–д ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа "Энэ боломж олдсон нь хувь хүний хувьд нэр хүндийн хэрэг төдийгүй, улс орны хөгжлийн төлөө хүлээж буй томоохон үүрэг, хариуцлага гэж ойлгож байна.

Ирэх таван жилийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл явцад, ялангуяа мал аж ахуйн хөгжлийн бодлогын хүрээнд санал, дуу хоолойгоо илэрхийлэн, мэргэжлийн түвшинд идэвхтэй оролцох болно.

Мал аж ахуй бол дэлхийн бүх улсад чөлөөт зах зээлийн зарчмаар дангаар хөгждөг бус, төрийн онцгой бодлого, дэмжлэг шаарддаг стратегийн салбар юм. Хүнсний хангамж, үндэсний аюулгүй байдлыг хангах гол тулгуур нь учраас Монгол Улс энэ салбарт амбицтай, том зорилго тавьж, дэлхийн мал аж ахуйн тэргүүлэгч орны нэг болох бүрэн боломжтой гэдэгт би итгэдэг.

Цаашид энэхүү зорилгыг бодитой хэрэгжүүлэхүйц бодлого, шийдлийг санал болгон ажиллахыг зорьж байна" гэжээ.

Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
Худалдаа хөгжлийн банк олон улсын түвшний таван шагналын эзэн боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!