СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

May be an image of car, street, road and textЦагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ
“Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!