МАН БҮЛЭГ: Томуу, томуу төст өвчний мэдээллийг сонсжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.08/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг тодотголоо. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээс хүргэж байна.

  • Улсын хэмжээнд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
  • Нийслэлд өвчлөл буурч байгаа нь сурагчдыг цахимд шилжүүлж, амны хаалтын хэрэглээ нэмэгдсэн, 5 хүртэлх насны хүүхдийг томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн, сургалт, сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой.
  • Томуугийн үзлэгийн хэсгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар үлгэрчилсэн зааврыг гаргасан. Үзлэг энэ 7 хоногоос эхлэх юм байна. Ингэснээр үзлэгийн хүлээлгийн цагийг бууруулах, хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, халдварыг бусад эмчлүүлэгсдэд тараахгүй байх ач холбогдолтой гэв.

Мөн Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа аж.

АТҮТ: Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе
АТҮТ: Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!