Н.Золбоо: “Хачиртай Бантан“ подкастад Улсын заан Б.Бат-Өлзий оролцлоо. Мөн ч олон удаа таарч “алуулсан“ даа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо "Хачиртай Бантан" подкастаа хийж эхэлсэн. Түүний подкастийн энэ бямба гарагт цацагдах шинэ дугаарт Улсын заан Б.Бат-Өлзий оролцжээ. Энэ талаар тэрбээр, "Хагас сайн өдрийг хэр олон хүн хүлээж байна. "Хачиртай Бантан" подкастын зочноор Монгол Улсын хүчит заан Б.Бат-Өлзий уригдан оролцлоо. Мөн ч олон удаа таарч "алуулсан" даа. Бяр хүч тэсвэр тэвчээрийн туйл шүү дээ. Олон сайхан амжилт гаргаж Монгол түмнээ баясгаарай" гэжээ.

Сонирхуулахад, "Хачиртай Бантан" подкастийн өмнөх дугааруудад Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Г.Ганхуяг, Улсын заан Б.Серик, Улсын заан Д.Анар зэрэг бөхчүүд оролцсон юм.

М.Дагва: “Оюу толгой”-н гэрээ асар муу гэсэн попролт олон жил үргэлжлэв, энэ төсөл хэд хэдэн мөчлөг дамжина
М.Дагва: “Оюу толгой”-н гэрээ асар муу гэсэн попролт олон жил үргэлжлэв, энэ төсөл хэд хэдэн мөчлөг дамжина
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!