Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ: 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх заалтыг “Үндсэн хууль зөрчөөгүй“ гэж үзлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нэр бүхий иргэн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “... төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл гаргасан.

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, дээрх хуулийн заалт нь "Үндсэн хууль зөрчөөгүй" гэж үзлээ.

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Б.Баярбаатар нар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон баримт, судалгаа, тайлбар мэдээлэл бэлтгэн дунд суудлын хуралд биечлэн оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.