УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогджээ

Огноо
Унших
1 минут 19 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх Б.Даваадалайг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох тухай яригдаж эхэлсэн. Тэгвэл Б.Даваадлай нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд томилогджээ. Ш.Раднаасэд нь эрх зүйч мэргэжилтэй аж.

Товч намтар:

1998-2000 онд

Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн

2000-2007 онд

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт

2007-2009 онд

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга

2009 онд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх

2010-2011 онд

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх

2011-2012 онд

Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга

2012-2014 онд

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга

2014-2015 онд

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга

2015-2016 онд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2019 онд

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2020 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд: ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй
Т.Доржханд: ХҮН нам МАН шиг 2 хуваагдаагүй, АН шиг бужигнаагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!