
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг хууль зөрчсөн байж болзошгүй талаар албан хүсэлт гарчээ.
Уг хүсэлтийг УИХ-ын да Н.ргаУчралд хандан гаргасан бөгөөд 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурал-ын нэр бүхий 78 гишүүн “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг санаачилан, тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан-д албан ёсоор өргөн мэдүүлсэн байна. Улмаар 2025 оны 11 сарын 27-ны өдөр УИХ-д УИХ-д танилцуулж, чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар тус хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнээр шинээр ажлын хэсэг бүрдүүлж УИХ-аар хэлэлцүүлэх процесс эхэлсэн юм.
Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.5-д “Хуулийн төсөл санаачлагч нь тухайн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орохгүй” гэж тодорхой заасан байдаг. Мөн Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-д ч ашиг сонирхлын зөрчлийг хориглосон байдаг. Үүнийг ч УИХ-ын дарга Н.Учрал чуулганы үеэр ахин дахин сануулж хэлсэн байдаг.
Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гарсан №485 дугаар захирамжаар хуулийн төсөл санаачилсан Х.Баасанжаргал, Д.Баярбаатар, Л.Энхнасан нарын гишүүдийг багтаасан ажлын хэсэг байгуулсан нь хууль зөрчсөн, ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэсэн үйлдэл гэж албан хүсэлтэд дурджээ.
Албан хүсэлт гаргагчдын зүгээс:
“Энэхүү захирамж нь зөвхөн УИХ-ын дэгийн тухай хууль төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ‘хууль дээдлэх зарчим’-ыг ноцтойгоор зөрчиж, цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдэж байна” хэмээн онцолсон байна.
Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг яаралтай өөрчилж, хуулийн төсөл санаачлаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдээр ахин байгуулах шаардлагыг УИХ-ын даргад уламжилжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!