УИХ-ын 2024-04-25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаан, технологийнхоо нэгдсэн бодлогыг баталсан тохиолдол манай улсад байдаггүй. Нэгдсэн бодлого байхгүй болохоор нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл нь шинжлэх ухаангүйгээр батлагддаг. Улсын төсөвтөө хүртэл шинжлэх ухаан, технологийн хөгжлийн дэмжсэн санхүүжилт батлуулж чадахгүй явсаар өдийг хүрсэн байна.
Хоёрт, ямар санаатай гэх үү, ямар үндэслэлээр Үндэсний Аюулгүй байдлын тухай хуульд байсан Шинжлэх ухааны аюулгүй байдал гэсэн хэгсийг нь 2012 онд аваад хаячихсан юм билээ. Үндэсний Аюулгүй байдлынхаа зөвлөмжөөс шинжлэх ухааныхаа талаар баримтлах бодлогоо хасчихсан байгаа юм. Үндсэн хуульд тусгасан холбогдох заалтаа бид хэрэгжүүлж чадаагүйгээс шинжлэх ухаанд ДНБ-ний 2 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт зарцуулна гэсэн нь "лоозон" болоод үлдчихсэн байдалтай байгаа.