Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Идэрбат нь “Хүрд“ ХХК-иас 3 өрөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 18 секунд

Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа хэмээн АТГ-аас мэдээлсэн.

Ингэхдээ "Аймгийн Засаг дарга, ИТХ-ыг даргыг 2023 оноос эхэлж шалгасан. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн буюу Баруун-Урт сумын гуравдугаар багийн байрлалтай, 6700 метр кв, мөн 1359 м кв хэмжээтэй хоёр байрлалын газрын зориулалтыг өөрчилсөн. Ингэхдээ Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн. Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн тэрбээр өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай, 2635 м кв хэмжээтэй газрыг авто угаалга, гараажийн зориулалттай газрыг төлбөр төлөөгүй байхад бусдад шилжүүлж, бусдад давуу эрх олгосон. Нэр бүхий УИХ-ын гишүүний Баруун-Урт дахь 3211 м кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчин, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн" гэж мэдээлж байв.

Тэгвэл Засаг дарга М.Идэрбатын татагдсан бас нэгэн ноцтой асуудал нь Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөвгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, нэр бүхий компанийн захиралтай Шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө байрыг хахуульд авсан" байж болзошгүй хэрэг юм.

Тэрбээр Сүхбаатар аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшдэг Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлалтай шинэ хичээлийн байр барихаар зураг төсөл хийгдсэн газарт "Шинэ суурьшлын бүс байгуулах" түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын тендерийг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд оруулах асуудлыг танилцуулан батлуулж, "Хүрд" ХХК-ийг тус тендерт орон шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн. "Хүрд" ХХК нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт хийгдээгүй байхад М.Идэрбат нь "ХҮРД" ХХК-тай 2023 оны 8 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсэн /зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэсэн/ үүнийхээ хариуд "Хүрд" ХХК-ийн барьсан БЗД-ийн 25 дугаар хороонд байрлалтай орон сууцанд 3 өрөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй байгаа аж.

ТОДРУУЛГА: Ээжтэйгээ хамт угаартсан 11 настай хүү амь насаа алдаж, ээж нь хүнд зэргийн хордлоготой байна
ТОДРУУЛГА: Ээжтэйгээ хамт угаартсан 11 настай хүү амь насаа алдаж, ээж нь хүнд зэргийн хордлоготой байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.