Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 43 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

-----------------------------

СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан үедээ гэрээсээ ДАЙЖИЖ байна

-Би ээж, ааваасаа хол, эгчтэйгээ хамт амьдардаг. Эгч маань намайг загнадаг нь хэцүү байдаг. Харин ярилцдаг бол гоё-

-Би ээж, өвөө хоёртоо өөрийгөө жаахан хүүхэд шиг харагдахыг, мэдрүүлэхийг хүсэхгүй байна-

-Найзууд маань заримдаа ялгаж харьцаад байдаг юм. Хааяа ч болов намайг тоогоорой. Заримдаа гомддог шүү-

-Аав маань "Эр хүн юм чинь уйлдаггүй юм. Аавынхаа хойноос битгий уйлаарай" гээд хаяад явсан-

Энэ бол өсвөр насны хүүхдүүдийн өөрсдийнх нь сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг зүйлс. Тиймээс өсвөр насны хүүхдүүд сэтгэлдээ юу тээж, юу бодож эцэг, эх, асран хамгаалагчаасаа юу хүсдэг вэ гэдгийг энэ удаагийн сурвалжилгаараа бэлтгэн хүргэе. Дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД дарж уншаарай.

ЯРИЛЦЛАГА: Малчны хотоос Стэнфордын их сургуульд тэтгэлэг авсан Ш.Урангоогийн ТҮҮХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Шинэдэлгэрийн охин Урангоо 20-хон насандаа Дэлхийд чансаагаараа II эрэмбэлэгддэг Стэнфордын их сургуульд тэнцэж улмаар тэтгэлэг авчээ. Наймдугаар ангийн жаахан охин байхаасаа л гадаадад сурах зорилго тээж, өнөөдрийг хүртэл тууштай зүтгэсэн тэрбээр хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрснээ бас мөрөөдөж чадаж байгаа хүн бүхэнд боломж олддог талаар ийнхүү ярилаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Эрх баригчдын “хөнжилд” шургасан МОНГОЛБАНК

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд иржээ. Хоёр сарын дараа монголчууд шинэ 126 гишүүнтэй парламентаа сонгоно. Энэ өдрүүдэд сүүлчийн 76 гишүүнтэй парламентын сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн эрх баригчдын тактик иргэдийн халаас руу өнгийх боллоо.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

ТАНИЛЦ: Эмийн сонсголоор зарлагдсан компаниудтай ХАМААРАЛ БҮХИЙ УЛСТӨРЧИД

"Мафижсан" гэх эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо эмийн сонсголын ард гарлаа. Гурван өдөр үргэлжилсэн эл сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонссон байна.

Тэгвэл сонсголоор ямар улс төрийн хамаарал ил болсон талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэе. ЭНД дарж уншина уу.

Э.Батшугар: “Зээлийн мэдээллийн сан”-гийн өршөөлийг хавтгайруулж, Хөгжлийн банк болон тусгай сангуудаас зээл авсан нөхдийг өршөөж болохгүй

Монголбанк 100 жилийнхээ ойн хүрээнд Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншаарай.

“Баян” Р.Базарын баривчилгаа бол АШИГТАЙ “ПУУЖИН”

“Баян” Р.Базар болон зарим нэр бүхий иргэдийг даваа гарагт баривчилсан. Уг баривчилгааны гол сэжүүр нь сонгууль хууль бусаар санхүүжүүлэх гэсэн өнцөг юм. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон баривчилгаа зүгээр нэг үйл явдал биш гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд хэлж буй юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Г.Гэрэл: Ажлаа авахдаа 8 тэрбумын өр хүлээж авсан. Тиймээс MNB-д зөв шинэчлэл хийх цаг нь болсон

Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгчөөр анх олонд танигдаж байсан Г.Гэрэлийг томилсон билээ. Түүнтэй манай сэтгүүлч Э.Сосорбурам телевизийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар ярилцсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай.

Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэл, ярилцлагуудыг танилцууллаа. Ирэх долоо хоногт илүү сонирхолтой нийтлэл, ярилцлагуудыг UBN.mn сайтаас уншаарай.

Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.