“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Тэрбээр өнөөдөр нийтэд мэдээлэл өгөх үеэрээ,
"Хамгийн эхний ажил бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил. Үүнийг сайн зохион байгуулалттай хийхээр төлөвлөж байна. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн Арена хэлбэрийн хүрээлэн болгох судалгааг эхлүүлнэ. Судалгааг олон нийтэд танилцуулна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагадаа үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” татаас авдаг бус улсын төсөвт татвар төвлөрүүлэх боломжтой гэж харж байна" гэв.