Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН СОНСГОЛ: Бангладеш улсад үйлдвэрлэсэн 51 эмийг бүртгүүлэхээр хандахад Хүний эмийн зөвлөл хоёр удаа бүртгэхгүй гэж буцаасан. Гэтэл шүүхээс бүртгэ гэх шийдвэр гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "Бангладеш улсад үйлдвэрлэгдсэн 51 эмийг бүртгүүлэхээр хандахад Хүний эмийн зөвлөл хоёр удаа бүртгэхгүй гэж буцаасан. Гэтэл тус эмийг зах зээлд оруулах гэж байсан "Өргөө фарм" шүүхдсэн. Шүүхээс энэ 51 эмийг бүртгэ гэсэн шийдвэр гарсан" гэлээ.

Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.