Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМИЙН СОНСГОЛ: ЭМ-ийн дэд сайд С.Энхболдын хадам дүү Б.Бат-Орших нь “Нандин шидэт“ ХХК-г бусадтай хамтран эзэмшиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурван өдрийн турш болж, өндөрлөлөө. Өнөөдрийн сонсголын сүүлийн хэсэгт "Монос фарм" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой эм ханган нийлүүлэх байгууллагуудыг танилцуулсан юм.

Шинжээч "ЭМ-ийн дэд сайд С.Энхболдын хадам дүү Б.Бат-Орших нь "Монос фарм" ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Ц.Алтанцэцэгтэй хамтарч "Ай Эл Ампал Фарма" ХХК-г 2022 оны аравдугаар сараас эхлэн хамтран эзэмшиж байна.

Мөн Б.Бат-Орших нь "Мөнхийн тун" эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Сайханбаяртай хамтран "Нандин шидэт" ХХК-г эзэмшиж байна. Ийм учраас "Мөнхийн тун" ХХК болон "Монос фарм" ХХК-тай хамаарал бүхий этгээд болохыг дүгнэж байна" гэв.

ТОЙМ: 54.5 тонн хөлдүү дуслын маапаанаар ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөв
ТОЙМ: 54.5 тонн хөлдүү дуслын маапаанаар ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөв
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.