Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байгаа билээ.

Шинжээчийн танилцуулснаар, уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан гэлээ. Энэ талаар үдээс өмнөх сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хөндөж "Монгол Улсад эмийн бодлого алдагдчихсан. Бид энэ бодлогоо тавиад туучихсан. Уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм орчихсон байна" гэсэн юм.

Н.Энхболд: УИХ-ын гишүүн сайдын үүргийг давхар гүйцэтгэвэл нэг л байнгын хороонд ажилладаг болно
Н.Энхболд: УИХ-ын гишүүн сайдын үүргийг давхар гүйцэтгэвэл нэг л байнгын хороонд ажилладаг болно
 
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Н.Цэрэнсамбуу: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгохыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.