Өвөрмонголчууд БНХАУ-ын засгийн газрын хоёрдугаар түвшний хос хэлний бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тэмцэж байгаа билээ.
Өчигдрөөс эхлэн “Эх хэлээ аваръя” тэмцэлд оролцож буй өвөр монголчуудыг баривчилж эхэлжээ. Тодруулбал тэмцэгчдийн нүүр царайг камераар таньж, тэдний зургийг, нэр усын хамт өнгөтөөр хэвлэн тарааж, мэдээллийг нь хуваалцсан хүмүүст өндөр шагналтай гэсэн заруудыг тарааж эхэлжээ.
Энэ зурагт Хорчин аймгийн Цагдаагийн байгууллагаас гаргасан эрэн сурвалжлагын зарлалыг харуулж байна. Тус зарлалд эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн мэдээллийг өгсөн хүнд 1000 юанийн (09.03-ны өдрийн ханшаар 418.000₮) шагналтай хэмээн бичжээ.
Өвөрмонгол эх сурвалж ярихдаа “Өчигдрөөс мянган юанийн шагналтай, эрэн сурвалжилсан баривчилгаа эхэлсэн. Камерт өртсөн бүх хүнийг хоморголон ангуучилж байна” гэлээ.
Энэ долоо хоногоос Хятадын засгийн газар өвөр монгол тэмцэгчдийг шахаж хавчих болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэ нь тэмцэгчдэд хүнд байгааг эх сурвалж дурдаад
“Нэг хүний эхнэр нь баривчлагдаад өөрөө хүнд дарамтанд орсон тул амиа хорлосон хэрэг гарсан. Энэ бол шахалт хавчлагын өчүүхэн хэсэг нь. Хятадын засгийн газар хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэрэг, хэлмэгдүүлэлтийг явуулж байна” гэв.
“Улаанбаатар ньюс” сайтын редакц эх хэлний төлөөх тэмцлийн талаар Өвөр Монгол дахь эх сурвалжуудтай тогтмол холбогдон мэдээлэл хүргэж байна.
Хятадын Засгийн газраас баривчлахаар эрэн сурвалжилж буй тэмцэгчид:
Г.Мандахбилэгт