Вашингтон хотод цагдаа нар африк гаралтай америк иргэнийг буудсан хэрэг гарчээ. Тэрбээр эмнэлэгт шархаа даалгүй нас барсан байна.
Тодруулбал, Зогсоолд тавьсан машинуудын нэгэнд зэвсэгтэй этгээдүүд байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар очжээ. Тэднийг машинд дөхөж очиход машинд байсан бүх хүн зугтсан байна. Энэ үед цагдаа нарын нэг нь гал нээсний улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шархаа даалгүй нас баржээ. "Бид хэргийн газраас хоёр буу олсон" хэмээн Вашингтон хотын цагдаагийн дарга Питер Ньюсэм мэдэгдсэн юм. Одоогоор нас барсан эрэгтэй хэн болох, хэдэн настай хүн байсан нь тодорхойгүй байна.
А.Мишээл