Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Төрхүү: S’Outlet дэлгүүрийн барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1,5 километр урттай, 4-4,5 метр өндөртэй төмөр бетон хийц бүхий даланг сэргээж босгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“S'Outlets” барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон энэ онд хийх үерийн хамгаалалтын байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгч, газар дээр нь ажиллалаа. Тэрбээр,

"S'Outlet дэлгүүрийн барилгыг нурааснаар хоёр талдаа нийт 1,5 километр, 4-4,5 метр өндөртэй төмөр бетон хийц бүхий даланг даланг сэргээж босгоно. Өөрөөр хэлбэл голын гольдролыг нээж, сувагчлалыг бүрэн хангахаар ажиллаж байна. Үүний зураг төсөл, хөрөнгийг 2023 онд хийж дууссан ба энэ ажиллагааны тендерийг зарласан. Нийт 20 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд энэ жил 9 тэрбум төгрөгөөр үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Мөн тендер авсан компанийг ажлаа бүрэн дуусгасны дараа мөнгөө өгөхөөр гэрээнд тусгасан байгаа" гэлээ.

Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ
Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг илрүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.