“S'Outlets” барилгын дагуух Сэлбэ голын түшиц ханын ажлын явц болон энэ онд хийх үерийн хамгаалалтын байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр,
"Голын гольдролыг өөрчлөн барьсан S'Outlet дэлгүүрийн барилгыг гуравдугаар сараас эхлэн буулгасан. 4 объектын 3-ыг нь бүрэн буулгасан байна. Мөн өнөөдрийн байдлаар 4 давхар барилгыг буулгаж байна. Дээд талын 3 давхар нь төмөр бетон хийцээр хүчитгэсэн байгаа ба доод давхраас эхлэн монтажийг нь болон шилийг нь авч ажилласан. Ингэхдээ аюулгүй байдлыг ханган шөнийн цагаар, хөдөлгөөн багассан үед Буяны замыг хааж ажиллаж байна. Энэ сарын 15-ны өдөр гэхэд нурааж дуусна" гэв.