Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүүгээс тодрууллаа.
Тэрбээр "Урьд жилүүдэд нийслэлийн авто замд 3700-5400 тонн давс, 2300-3700 тонн бодисыг цацдаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд 6000 гаруй тонн давс, 4700 тонн бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлэгээ, үйлчилгээг үзүүлсэн байна. Өчигдрийн байдлаар Гүнтийн давааны арын зам мөстсөний улмаас халтиргаа үүссэн байсан. Яг одоогийн байдлаар хүндэрсэн даваа, гүвээ байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа зургаан дүүргийн ТҮГ-ын техник хэрэгслийн 40 хувь нь шинэчлэгдсэн.