Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн "Замын тал" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг энэ сарын 8-ны 12.18 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Хөх нүдэн” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг энэ сарын 8-ны өдрийн 12.40 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.