Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Отгонбаатар: Өнөөдрийн байдлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ж.Баттуул гэх мэт 20 гаруй сэтгүүлч яллагдагчаар татан шалгагдаж байна 

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Улмаар шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл уг асуудлаар өнөөдөр түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарласныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан" гэв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Яллагдагчаар татагдсан нэрийдлээр сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь хэрээс хэтэрч байна. Өнөөдрийн байдлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ж.Баттуул гэх мэт 20 гаруй сэтгүүлч яллагдагчаар татан шалгагдаж байна. Тиймээс бид олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандана" гэлээ.

О.Батсүх: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарласныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан
О.Батсүх: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарласныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.