
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн XIX Их хурал 2026 оны зургаадугаар сарын 21-ны өдөр болно. Тус хурлаар эвлэлийн ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа явагдах юм.
Одоогоор МСНЭ-ийн Ерөнхийлөгчид дараах сэтгүүлчид нэр дэвших хүсэлтээ өгөөд байна. Үүнд:
1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактораар, 2002 оноос “ТВ-5” телевизэд тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Дагиймаа,
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа,
Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан Л.Нинжжамц нар нэр дэвшээд байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!