Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

МСНЭ-ийн XIX Их хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө тодрууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан юм.

Ингэснээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн явагдаж, 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Л.Нинжжамц нь сэтгүүлч мэргэжилтэй.

  • 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
  • 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
  • 2011-2016 онд “Өглөөний сонин” Ерөнхий эрхлэгч,
  • 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 11 хэм дулаан. Бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 11 хэм дулаан. Бороотой
 
Өнхөрч байсан автомашиныг зогсоох гэж байгаад 59 настай эрэгтэй мөргүүлж гэмтжээ
Өнхөрч байсан автомашиныг зогсоох гэж байгаад 59 настай эрэгтэй мөргүүлж гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.