Нийслэлийн Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "1.5 сая хүнтэй хот гэдэг бол нүүдэлчдийн мөрөөдөл байсан. Хот бол өөрөө хөгжлийн суурь, мэдлэгийн суурь, улс орны цөм юм. Монголын ирээдүй хотын нуруун дээр байгаа. Ирэх 4 жил монголын хөгжлийг зурж чадсан зөвлөгөөн болоосой гэж хүсэж байна. Бид “Бүтэн Ардчилал” хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа. Монголчуудын эрх чөлөөнд аюул учруулж байгаа хөө тортгоосоо хэрхэн салах вэ, 1990 онд авчирсан улс төрийн эрх чөлөөг хамгаалахын тулд эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах чухал байна. Монголын эдийн засгийг хэрхэн босгож ирэх вэ? гэдэг дээр Ардчилсан нам бүх анхаарлаа хандуулж байна.
Ядуурлаар шалтаглаж монголын ардчиллыг нухчин дарах гэсэн байж магадгүй гэж хардаж байна. Монгол Улсын хөгжлийн төлөө бодохгүй, сэтгэхгүй байна. Өдөр өдрөөр унаж байгаа амьдралын чанар, өдрөөс өдөрт уруудаж байгаа эдийн засгийн чанар. Хэрхэн эдийн засгаа босгож ирэх вэ гэдэг дээр хамгийн чухал асуудлаа ярих хэрэгтэй. Иргэд яагаад Улаанбаатарт ирээд байна гэхээр энд боломж, бололцоо байна.
1.5 сая хүнтэй хот гэдэг бол нүүдэлчдийн мөрөөдөл байсан. Хот бол өөрөө хөгжлийн суурь, мэдлэгийн суурь, хот бол улс орон. Токио байхгүй бол Япон, Нью-иорк байхгүй АНУ яах вэ, учир нь тэнд хүч хуримтлагдаж байдаг. Талын нүүдэлчид яагаад хөгжиж чадахгүй байна гэхээр ердөө л хотоо хөгжүүлж чадахгүй байсных юм.
Монгол Улс тэр хүчийг Улаанбаатар руу татаж чадсан. Монголын ирээдүй Улаанбаатараасаа зуун хувь хамаарна. Ажил хиймээр байна, сайхан амьдармаар байна. Тэр хүсэл мөрөөдлөөр ирж байгаа. Гэвч Улаанбаатарыг хөгжүүлэх хүсэл мөрөөдөл, хөрөнгө оруулалт, яаж хөгжих тухай ярьж байгаа газар, хүн эрх баригчдаас байхгүй байна. Бид хэрхэн хөгжих тухайгаа сайн сайхан амьдралын төлөвлөгөөтэйгөө зэрэгцүүлж гаргах хэрэгтэй.
Баянзүрх дүүрэг ирээдүйд боловсролын төв болох ёстой. Түүнийгээ зарлах хэрэгтэй. Ц.Баатархүү яриад байгаа 20 мянга код бичдэг инженерүүдийг бэлдье гэж. Хаана бэлдэх вэ Улаанбаатарт бэлдэнэ. Хүсдэг амьдралдаа хүрэх ийм боломжийг бид бэлдэх хэрэгтэй.
Налайх дүүрэг техникийн чиглэлийн үүрэг болох, Багануур дүүрэг их дээд сургуулийн төлөвлөлттэй байх ёстой.
Хулгай хийхгүй бол гуравхан жилийн дотор барьж, хийж, бүтээж болдог гэдгийг Э.Бат-Үүл дарга харуулсан. Хулгай хийхгүй бол ажил явдаг.
Хан-Уул дүүрэг спортыг хөгжүүлэх төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Монголын ирээдүйн хөгжлийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс хайж байна. Тэр хүсэл мөрөөдөл бол монголын ирээдүй. Монгол Үндэстэнд гэрэл гэгээ байгаа нь хүний нутаг очоод босож ирмээр байна гэдэг. Үүнийг босгож ирэх хэрэгтэй. Хотын төлөвлөлтийг бүтэн хийнэ, бүрэн зургийг Т.Батцогт дарга харууллаа.
Нүүрс өөрөө бизнес болчихоод байна. Улс төрийн бизнес болгочихож, нүүрс зарж байгаа нэртэй намын ухуулагчид ажилладаг. Нүүрснээс салах тухай огт ярихгүй байна.
Хотынхноосоо гуймаар байна. Туул гол бол Улаанбаатарын уушиг юм, Туул гол руугаа битгий ойртоорой. Биднийг өнөөдөр жаахан хүчил төрөгчтэй болгож байгаа нь туул гол юм. Дээрээс орж ирж байгаа голуудаа зөв хуваарилаад шинэ ногоон байгууламжууд хийх юм. Усыг зайлуулах технологи бэлэн байна. Дэлхий биднээс технологиороо тасарлаа. Улаанбаатарчуудын орлого, бизнес хийж байгаа хүмүүсийн орлого ирэх 4 жилд 4 дахин өсөөсэй гэж хүсэж байна. Эдийн засаг, мөнгө бол зөв бодлого хийж чадвал богино хугацаанд 3, 4 дахин өсөж чаддаг. Хүн, улс, баг, тосгон, хот, дүүрэг нүдээ олж чадвал юуг ч бүтээж чадна.
Улаанбаатар хотын төвд бугшсан төвлөрлийг задлах ганц за бол төлөвлөлт юм. Их дээд сургууль, инновац хийдэг төвүүдийг хязгааргүй цутгах хэрэгтэй. Хамгийн том зовлон бол зээлийн хүү. Ирэх Засгийн газрын цомхон, ухаалаг, стратегийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Гэрийн хажуугийн сургууль бол хамгийн сайн сургууль юм. Мэддэг ярьдгаас илүү гарт нь эрдэм орсон хүнийг бүтээх нь Монгол Улс үйлдвэрлэгч болох зүйл рүү явах болно.
Өрхийн эмнэлэг хүчирхэг болбол эрүүл мэндийн салбар босож ирэх боломжтой юм. Залуучууд хөгждөг, мэргэжлийн хувьд дээшээ гардаг, спорт хийдэг байх хэрэгтэй. Улаанбаатар хотод бид илүү байна. Бид ялаад юу хийхээ бод, төлөвлө, төвлөр. Хотыг бид үндсээр нь цэвэрлэх ёстой. Тэд авлигачид, ирсэн даргадаа хөтлөгдөж улс төрийн шийдвэр гаргаж байна. Гэтэл хотод мэргэжлийн амбицтай, бодлого, төлөвлөгөө ярьдаг хүмүүс байх ёстой. Хулгай хийдэггүй юм байхгүй. Би хотын захиргааг хулгайчдын үүр, оромж гэж боддог. Яагаад гэхээр хүн ажилд томилохдоо халагдах өргөдлийг нь авч байгаад нөгөө хүнээ авч байна" гэлээ.