Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьдрал дээр хэрэгждэггүй МАН-ЫН ДҮРЭМ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

Яг энэ цаг мөчид дараагийн парламентад "хөл тавих" хүсэлтэй улстөрчид сонгуульд өрсөлдөх "визээ даруулах"-аар намдаа хүсэлтээ өгч буй. МАН л гэхэд өчигдрийг хүртэл хүсэлтүүдийг нь хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн дунд хөвөрч буй таамаглалууд тун удахгүй эцэслэгдэж, сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрсийн жагсаалт ил болно. Тэр дундаа энэ удаагийн парламентын 81.6 хувийг дангаараа бүрдүүлсэн МАН ирэх сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Учир нь тэдний хувьд 2022 онд "Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, олон нийтийг бухимдуулсан, ёс суртахууны асуудал гаргасан хэнд ч цаг алдалгүй хурдтай арга хэмжээ авна, ёс суртахуунаар манлайлж ажиллана" гэж ам гарснаас хойш анхны сонгууль нь энэ удаагийн сонгууль.

Парламент дахь МАН-ын гишүүдээс дийлэнх олонх нь дахин нэр дэвших нь ойлгомжтой. Гэтэл энэ парламент үе үеийн парламент дундаас хамгийн их сэжигтэн, яллагдагчтай нь. Ингэхдээ 15 гишүүн хууль хяналтын байгууллагын хаалга татсанаас 11 нь МАН-ын гишүүд байна. Тэдний хоёр нь шүүхээс ял хүртэл сонсоод байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл МАН эдгээр гишүүдээсээ хэнийг нь ч түдгэлзүүлсэнгүй, хэнтэй нь ч хариуцлага ярьсангүй. Гэтэл "Гэмт хэрэгт холбогдож шалгагдаж эхэлсэн тохиолдолд намын гишүүнчлэлээс түдгэлзүүнэ" хэмээн Генсек нь ярьж зогссон цаг саяхан.

МАН энэ талаар дүрэмдээ дурдахдаа дараах гурван тохиолдолд Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолоор гишүүнчлэлийн эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ хэмээн заасан байдаг. Үүнд:

34.6.1 илтэд ёс зүйн зөрчил гаргасан

34.6.2 ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан

36.4.3 авлигын гэмт хэрэгт холбогдсон хэмээн заажээ.

Хэрэв МАН дээрх дүрмээ барьсан бол өнөөдрийн байдлаар одоогийн парламентаас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Эрдэнэбат нарыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэхээр хугацаа өнгөрлөө. Намын үндсэн дүрэмдээ хариуцлагын механизмыг чангатгах өөрчлөлтийг оруулж чадсан шигээ түүнийгээ хэрэгжүүлж чадсан бол МАН өнөөдөр нийгэмд дүрэм журмаа биелүүлдэг, хэлсэн ярьсныхаа төлөө авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нам гэж үнэлэгдэж, олон нийтээс нэмэх оноо авчихсан байх байлаа. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд өнөө гишүүдийн зарим нь дахин нэр дэвших амбицтайгаа "хийсэж" явна. Нам нь тэдэнд хариуцлага тооцох нь бүү хэл толгойг илээд явж байхад арга ч үгүй биз.

Энэ утгаараа нэр дэвшигчдийн нэрс яригдаж буй энэ үед МАН дотооддоо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж буй нь лавтай. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг оруулаад ирвэл МАН-ЫН ДҮРЭМ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖДЭГГҮЙ гэдгийн сүүлийн баталгаа болж үлдэнэ. Тиймээс ирэх сонгуульд асуудалтайгаасаа илүү нүүр тахлах хэдэн улстөрчөө авч орох нь л зөв гаргалгаа болоод байна.

2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.