Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлага өнөөдрөөс телевизүүдээр ЦАЦАГДАНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага өнөөдрөөс 12 телевизээр "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг нэртэйгээр цацагдана.

Уг ярилцлагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой байж болохуйц асуудлуудыг хөндөж ярьсан нь нэвтрүүлгийн промошн видеоноос харагддаг. Тодруулбал, Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай түлхүү яригдсан байж болзошгүй байгааг нэвтрүүлгийн промошноос үзэх боломжтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилийн Сар шинийн баяраар МҮОНРТ-д ярилцлага өгснөөс хойш хэвлэл олон нийтэд бодлого, үзэл бодлоо танилцуулаагүй байсан. Ийнхүү жил гаруйн хугацааны дараа ярилцлага өгч байна. Түүний энэхүү ярилцлагаас МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ямар бодлого баримталж орох, нэр дэвшилт, МАН-ын ирэх өдрүүдөд болон сонгуулийн дараа өрнөх улстөрийн бодлого, Л.Оюун-Эрдэнэ гэх хүн хийж хэрэгжүүлж буй бодлогоо хэрхэн үргэлжлүүлэх зэрэг олон өнцгийг үзэх нь ээ.

Түүний ярилцлагын дараа улстөрд маш олон үйл явдал өрнөнө гэх таамаг байна. Тэгэхээр энэ бол улстөрд маш сонирхолтой, хүлээлт үүсгэсэн ярилцлага болж байна.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг "улсын нууц"-аас гаргах шийдвэр гаргасан байдаг.

Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ өөртөө дурласан дагз
Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ өөртөө дурласан дагз
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.