Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ өөртөө дурласан дагз

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэтгүүлч Б.Ганчимэгт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь өнөөдрөөс эхлэн 12 телевизээр "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг нэртэйгээр цацагдах гэж байна. Уг ярилцлагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой байж болохуйц асуудлуудыг хөндөж ярьсан нь нэвтрүүлгийн промошн видеоноос харагдаж байна. Тодруулбал, Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай түлхүү яригдсан байж болзошгүй байгааг нэвтрүүлгийн промошноос үзэх боломжтой.

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан "Л.Оюун-Эрдэнэ өөртөө "дурласан" дагз" хэмээжээ.

Ерөнхйи сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын дараа улстөрд маш олон үйл явдал өрнөнө гэх таамаг байна. Тэгэхээр энэ бол улстөрд маш сонирхолтой, хүлээлт үүсгэсэн ярилцлага болж байна.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг "улсын нууц"-аас гаргах шийдвэр гаргасан байдаг.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.