Багануур дүүргийн нэгдүгээр хороо ..... сургуулийн гадаа энэ сарын 14-ний өдөр үл таних маск зүүсэн эмэгтэй "Утсаар яриулаач" гээд бага насны хүүхдийн гар утсыг аваад явсан байна" гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус дүүргийн харьяат Х үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Х гэгч нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Дээрх этгээд нь сургууль дотор орж хохирогчоо урьдчилан судалсан нөхцөл байдал тогтоогдож байх тул сургуулийн удирдлагууд сургууль орчны дотор, гадна орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.