Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Малын хорогдлоос хамаарч эдийн засгийн төлөв муудаж болзошгүй

Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголбанкнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус банкны зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын төлөвийг танилцуулсан юм.

-----------------------

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өндөр өсөлттэй байсан гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтворжих хандлагатай байгаа ч нийт инфляцийн 1.1 нэгж хувийг эзэлж байна. Цалин тэтгэврийн өсөлт, ноогдол ашиг тараах, зудын нөхцөл зэрэг нь инфляц эргээд өсөх эрсдэл байна. Хөдөө аж ахуйн салбарын уналт 2024 онд үргэлжлэхээр байна. Эдийн засгийн өсөлтийн төлөв муудах хүлээлт үүсгэж байна. Энэ онд эдийн засгийн өсөлт 4 хувиас бага гарч болзошгүй гэж би харж байна. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн уналтыг хасвал бусад аж ахуйн салбарын өсөлт нийлбэр дүнгээрээ 6 хувьтай байна гэж харж байна гэлээ.

Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд 10 мянган төгрөгийн урамшуулал олгодог боллоо
Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд 10 мянган төгрөгийн урамшуулал олгодог боллоо
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.