Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс аялж эхэллээ. Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт аялна. Галт тэрэгний тасалбарын нэг талын үнэ 323.700 төгрөг байна.

Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.

УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.