“Монгол-Хятадын Экспо” нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тогтмол зохион байгуулагдаж ирсэн өргөн цар хүрээтэй, олон талт хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ юм.

Тус экспод Монгол улсаас 350 гаруй, Хятад улсаас 2000 гаруй аж ахуйн нэгж, Өмнөговь аймгаас Даланзадгад, Ханбогд сумын 6 аж ахуй нэгж үндэсний хувцас, гоо сайхан, элсэн урлал, давсан урлал гэсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Арга хэмжээний хүрээнд бүтээгдэхүүнийг холбогдох журмын дагуу гаалийн татваргүй нэгдсэн зохион байгуулалтаар хилээр нэвтрүүлдэг бөгөөд орон нутгийн бизнес эрхлэгчдийн гадаад харилцааг тэлэх, зах зээлийн шинэ боломжийг нээж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.
