Нийтийн тээврийн автобусанд маргаашаас эхлэн толгой тоолдог төхөөрөмж суурилуулна. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар гэж өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд "Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байна.
Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө.
Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" мэдэгдэж байв.