Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах хамтарсан дадлага сургалт хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад хамтран “Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах дадлага, ур чадвар”-ыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, ахмад Кристоф Бауманн, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан явуулсан юм.

Онол болоод практик хосолсон тус сургалтаар нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах үеийн аюулгүй байдал, аврах ажиллагааны болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх онцлогийн талаар мэдлэг чадварыг олголоо. Энэхүү сургалтаар алба хаагчид нисдэг тэрэг ашиглан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох олон улсын эрх (сертификат)-тэй болох эхлэл тавигдсан гэдгээрээ онцлог юм.

Лам хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийг хандивлалаа
Лам хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийг хандивлалаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.